ПРОКУРОР НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХЭРХЭН ХАМГААЛЖ АЖИЛЛАДАГ ТАЛААР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОР НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХЭРХЭН ХАМГААЛЖ АЖИЛЛАДАГ ТАЛААР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА

Орхон аймгийн прокурорын газар Монголын хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуульчийн про боно-2026” өдөрлөгт аймгийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран оролцлоо.

Өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад прокурорын байгууллагын нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн талаар танилцуулж, цахим хэлбэрээр үйлдэгдэж буюу залилах гэмт хэрэг болон зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл өглөө.

Мөн иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.