Орхон аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангитай хамтран “Аз жаргалтай нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт хорих ангийн алба хаагчид болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн төв, “Хорих байгууллагын хамтын нийгэмлэг” ТТБ-ууд хамтран ая тухтай уулзалтын нөхцөлийг бүрдүүлэн өгч, 100 гаруй хүмүүжигчийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулан, урлагийн тоглолт, гар урлалын бүтээлийг танилцуулсан байна.
Өдөрлөгийн төгсгөлд иргэдээс тус үйл ажиллагааг дэмжиж сэтгэлийн үгээ хэлсэн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн төвөөс “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мод тарих, арчлах, хамгаалах ажлыг чанартай хийсэн хүмүүжигч нарт талархал илэрхийлж, хамгийн сайн ажилласан 5 хүнийг сайшаан урамшуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар