Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн тусгай хэрэгцээт сургуулийн сурагчид, тэдгээрийн багш, асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хууль, эрх зүйн тодорхой мэдээлэлгүйгээс Залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл их байдаг тул энэ талаарх мэдээллийг хэлмэрчийн тусламжтайгаар өгсөн байна. Сургалтад нийт 50 гаруй хүн оролцож, сонирхсон асуултдаа хариулт авчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар