АХМАД ПРОКУРОРУУД АЖЛЫН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

A- A A+
АХМАД ПРОКУРОРУУД АЖЛЫН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

Орхон аймгийн прокурорын газар Прокурорын байгууллагын ахмадын холбоотой хамтран практик сургалт зохион байгууллаа.

Ахмад прокурор Е.Сагсай, Ж.Мөнхжаргал нар прокурор, ажилтнуудад “Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавихад анхаарах зарим асуудал”, “Эрүүгийн хэргийн түүвэр хийх аргачлал” сэдвийн хүрээнд сургалтыг явуулж, ажлын туршлагаасаа хуваалцлаа.

Мөн Прокурорын байгууллагын ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр холбооны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, Монгол Улсын гавьяат хуульч, ахмад прокурор Б.Дашнямд 70 насны ойн хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулан өглөө.