ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ШИЙДВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ШИЙДВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн Татварын хэлтсийн зөрчлийн хэрэг шалгах эрх бүхий албан тушаалтнуудын хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн болон шийтгэл оногдуулсан хэргүүдийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргахгүй байх зорилгоор сургалт зохион байгуулжээ.  

Сургалтад 20 орчим эрх бүхий албан тушаалтнуудхамрагдаж, Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг хэрхэн зөв хэрэглэх, шийтгэлийн хуудсыг батлагдсан журам, маягтын дагуу үйлдэх, нотлох, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл авсан байна.